
Эмчийн бичиж өгсөн эмийг цагийн дагуу тунг өөрчлөхгүй хэрэглэх, өөрөө эм нэмэх болон зогсоохгүй.
Шархыг цэвэр хуурай байлгах, шарх улайх, хавдах, идээ шүүс гарах болон халуурах үед эмчид яаралтай мэдэгдэнэ.
Эхний үед хүнд юм өргөх, бөхийж хүч гаргах, гүйх, дасгал хийхээс зайлсхий.
Архи тамхи хэрэглэхгүй.
Унтаж амрах, шингэн хангалттай уух, уураг болон шим тэжээлтэй хоол идэх.
Машин жолоодох, ажилдаа орох, биеийн хүчний ажил хийх хугацааг мэс засал хийсэн эмчтэй заавал тохирно
Сүүлд шинэчлэгдсэн: 2026.09.21