
Хэсгийн мэдээ алдуулалт, Нугасны мэдээ алдуулалт, Ерөнхий буюу унтуулгатай наркозоос шалтгаалж хагалгааны дараа босож явах, өөрийгөө асрах чадвар өөр өөр байна.
Хэвлийн мэс заслын дараа хүчтэй ханиах найтаахгүй байх тийм тохиолдолд шархан дээрээ хөнгөн дарж ханиалгах шарх бүрэн эдгэтэл хүнд юм өргөхгүй байх архи, тамхи, халуун ногоо, газтай ундаа зэрэг гэдэс дүүргэх төрлийн хоол хүнснээс татгалзах.
Дотор өмсдөг углааштайгаа гарч орохгүй байх энэ нь шарх бохирдох эрсдэлтэй
Шархандаа хүйтэн жин тавих эмч сувилагчийн зөвлөгөөг дагах боолтоо цаг тухай үед нь таслалгүй хийлгэх шарх бүрэн эдгэтэл хувийн ариун цэврийг сахих
Эмнэлгээс гарахдаа харъяаллын дагуу Нэгдсэн эмнэлэг болон Эрүүл мэндийн хоёрдугаар төв дээр очиж боолт хийлгэх
Шархны наалт ховхорсон унасан тохиолдолд цэвэр бинтээр дарж наах эсвэл савандаж угааж болно бохир гараар хүрч болохгүй
Шарх улайх хавдах шүүс гарах зэрэг өөрчлөлт гарвал эмчид хандах
Сүүлд шинэчлэгдсэн: 2026.09.21