
Диализын тусламж үйлчилгээ авахаас 1 цагын өмнө хоол цайгаа ууж хэрэглэсэн байх
Таны хоолны дэглэм цусны шинжилгээний үзүүлэлтээс хамаарна.
Хориглох мах : Адуу хонь ,ямаа , тэмээ болон ангын мах хэрэглэхийг хориглоно
Идэж болох мах : Үхэр ,тахиа, гахайн махыг идэж болно
Кали өндөр гардаг бол калийн хэрэглээг хэрхэн зохицуулах талаар эмч, хоол зүйчтэй зөвлөнө.
( Банана ,усан үзэм бүх төрлийн самар гэх мэт)
Фосфор өндөр гардаг бол фосфор ихтэй хүнсний хэрэглээг хянаж, эмчийн заасан фосфор холбогч эмийг зөв хэрэглэнэ. (Фосфор ихэсгэх хүнс – сүү сүүн бүтээгдэхүүн , шар будаа гэх мэт )
Уураг дутмагдах эрсдэлтэй бол уургийн зохистой хэрэглээг эмч, хоол зүйчийн зөвлөгөөгөөр нэмэгдүүлж болно.
Сүүлд шинэчлэгдсэн: 2026.09.22